Энэ амьдрал, ертөнц тэр чигээрээ хайраар буй болж, хайран дээр тогтон өрнөж байдаг. Хүмүүн бид өөрсдөө ч гэсэн хайраас үүсч, бусдаар хайрлуулах гэж, бусдыг хайрлах гэж мэндэлсэн. Тэгвэл Хайр гэдэг үгийг бүтцээр нь задалж уншвал Хай Ир гэсэн утгийг гаргадаг. Өөрөөр хэлбэл хайж ол. Харин хайрла гэдэг үгийг задлавал олсон зүйлийг ил гаргахыг хэлдэг ба хайж ирээд илэрхийл гэсэн үг. Хайрлах болно гэдэг нь хайрласан юмыг бусдад хүртээхийг хэлдэг баина. Бид үргэлж л аливаа зүйлийг хайж ирж байдаг. Хайгаад олсон ч үргэлжлүүлээд хайж л байдаг. Үүнийг л хайр гээд байгаа юм. Би тэрэнд хайртай, би чамд хайртай гэж ярьдаг. Гэхдээ хайрлахад учир гэж бий. Бусдыг хайрлахын тулд эхлээд бид өөрсдийгөө нээж олж, таниж, мэдэж авах хэрэгтэй. Өөрийгөө сонсож, таниж чадсан цагт сая бид өөрсдийгөө хайрлана. Хэрэвээ сайн анзаарвал бид бусдыг илэрхийлэхдээ сайн байдаг. “Чи тийм байна, иймч байна” гэх мэт. Тэгсэн хэрнээ өөр дээр нь тулаад ирэхээр итгэл муутай болчихдог. Энэ нь өөрийгөө бүрэн таниж мэдээгүй байгааг илэрхийлж байгаа юм. Өөрийгөө хайж олоогүй байж бусдыг хайрлаж чадах уу? Тийм учраас өөртөө цаг зав гаргаж өөрийгөө хайж ол. Тэгэж чадвал бид бусдыг хайрлаж, хайраа хүртээж чадах болно. Бас бусдыг ч гэсэн таниулж чадна.
Monday, October 18, 2010
Friday, October 15, 2010
Золгох Зан Үйл буюу Цагаан Сар
Золголт гэдэг нь хэлбэр зүй, үйл зүй хувьд “түших, түшилцэх” гэсэн утгыг ауулдаг. Нас залуу нь тохой доороос нь гараараа түшиж, настан нь гараа дээр тавьж түшүүлдэг. Нөгөө талаараа золголт нь сэтгэлийн солилцоо. Ард түмэн сэтгэлийн солилцоонд орж, эх үр хоёр хайрын солилцоонд ордог баярын өдөр юм. Сэтгэлийн солилцоо бол ерөөлийн солилцоо. Тан дээр хүн сэтгэлээ бэлгэдэж, ерөөлөө тавьж хүндлэл үзүүлэн ирнэ. Энэ сайхан хишиг сэтгэлийн сайхнийг авсаныхаа төлөө тухайн хүнийг гялаалгадаг байна. “Сэтгэлийг чинь авч үлдлээ. Хэлсэн ерөөлийг чинь авч үлдлээ. Хишиг буй юм ерөөл бүхнийг чинь авсныхаа төлөө энэ жаахан сэтгэлийн юмыг чамд баръя” Гэхдээ настантайгаа хүндэтгэл үзүүлэн золгохдоо эхлээд гар хоосон, сэтгэлэээ барьж өгч золгочихоод дараа нь юмаа өгдөг. Учир нь гартаа юм барьж золгох нь сэтгэлийг нь хаачихдаг юм. Сэтгэлийн солилцоо гэдэг нь өөрөөр тайлбарлавал нас залуу нь өндөр настандаа өөрийн эрч хүчнээсээ өгч хуваалцахыг хэлдэг.
Золгох зан үйлийг хэзээ хийдэг вэ?
Золгох зан үйлийг өвс ургамал боловсорч гүйцсэн, мал тарган, цагаан идээгээр бялхасан, дуу шуутай хийморилог үеэр буюу намар хийдэг байна. Үүнийг Цагаан сар хэмээн 9 сарын 22-ны өдөр эртний Монголчууд маань цагаан идээгээ идэж, айраг нэрмэлээ ууж хөөрч, настантайгаа золгож, хөгшчүүд нь хонь малаа гаргаж баярладаг байсан байна. Тэгтэл өнөөдөр цагаан сарыг шинэ сартай хольж хутган андуурч тэмдэглэдэг болсон. Энэ бол Манжаас үүсэлтэй.
Шинэ Сар
Шинийн нэгний өглөө. Энэ бол сар шинээр эхэлж газар ертөнцдөө гийж, сар шинэ эрч хүчээр, биднийг ивээх өдрийн өглөө юм. Энэ хаврын баяраар цаг хугацааны хэмжээс шинэчлэгдэж, өөрчлөгддөг. Үүн дээр тулгуурлан дараа оныг энэхүү бэлгэдлээр харж шинжэж байдаг сайхан ёс заншил бидэнд байжээ.
Шинэ сар эхэлсэн өдрөөс эхлээд хүн эрчим хүчийг бага багаар хурааж эхэлдэг. Учир нь энэ өдөр буйгаль огторгуйгаас, дэлхийн хөрснөөс буюу цөмөөс гэсэн гурван энергийн огтолцол хүн буйгалаа сэргээж байдаг. Хүн, буйгаль сэргээд, хүн бүр өөртөө өөрийн гэсэн шинэ эрчим хүчийг битүүлэх шөнийн ёсонгоор авсан байдаг.
Бидний өвөг дээдэс маань энэ сайхан сар шинийн үеэр золголт хийдэггүй байжээ. Үүнийхээ оронд шинийн гурваныг хүртэл гал зулаа таслалгүй, бие сэтгэлээ бохирдуулалгүй, айлаар хэсэлгүй эрчим хүчээ гэртээ хурааж авдаг байжээ. Энэ өдрүүдээр айл хэсэж золгох нь өөрт ирсэн эрчим хүчээ бусадтай хутган, оюун санаа, хүсэл тэмүүлэл, ирээдүйгээ бусармагтуулж байгаа үйл юм. Энгэснээр таньд ирсэн хүч саармажина. Монгочууд энгэж л эрчим хүчээ авж, агуу хүчирхэг байсан нь үүнтэй хобоотой. Гэвч Манжууд Монголчуудыг маш олон жил судалсны үндсэн дээр Монголчууд сансар огторгуйн хүч, дэлхийн буюу газар харснөөс олгогдож буй хүчийг зөв ашиглаж, ахуйдаа өнө эртнээс хэрэгжүүлж байсныг тогтоосон байна. Энгээд Манжууд энэ ёсыг цагаан сартай нэгтгэх хэрэгтэй гэж ухаараад дэлгэрэх цагийнх нь зүйлийг хураах цагт нь шингээе гээд булингартуулсан байдаг.
Нөгөө талаасаа, хавар цагт мал эцэж, ядарч, турсан байдаг бөгөөд Монголчууд малаа өсгөж, тамир оруулах гэж хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулдаг. Арай гэж хүнд цагийг туулж аварч өсгөсөн малаа өвөг дээдэс маань алж иддэг байсан боловуу? Сайн бодож тунгаавал ямарч хүн турж эцсэн малаар хоол хийж идэхгүй шүү дээ.
Wednesday, October 13, 2010
Нүүхүү Суухуу?
Тэд өвөлжөөнөөс хаваржаа хаваржаанаас намаржааг дамжихыг хэлээгүй. Нүүдэллэх гэдэг нь нэгт өнөөдрөөс маргаашруу хувьсан өөрчлөгдөж, байгалиа дагаж амьдрахыг хэлдэг. Нөгөө талаараа нүүдэллэх гэж нүгэлээ гээх гэсэн утгатай юм. Хүн нүгэл хийхгүй амьдран гэж байдаггүй. Ямарч хүн тодорхой их бага хэмжээгээр нүгэл хийж байдаг. Гэхдээ нүгэлээ гээж, бие сэтгэлээ ариусгаж цаашаагаа шинэ амьдрал үүсгэж амьдрах нь чухал юм. Үүнийг л нүүдэллэх гэж ярьдаг байх нь.
Оюун ухааны 5 ангилал
Эртний Монголчууднийт хүн амаа оюун билгийн чадвар, хүний хөгжлийнх нь хувьд ИЛ, ЭЛЧ, ДЭМЧ,ИРГЭН, БООЛИНХОЙ гэсэн 5 ангилалд хувааж доод төвшний хүмүүсийг хэрхэн дээд, дээдийн дээд төвшинд хүргэх онол арга зүйг төрт ёсныхаа “Алтан ургийн бодлого” болгон туйлын идэвхтэйгээр хэрэгжүүлж байсан байна. Үүнийг одоогийн орчин цагтайгаа нийцүүлэн нэг бүрчлэн авч үзвэл:
Боолихой:Оюун билгийн хувьд туйлийн дорой, мухар сүсэгтэнгүүд. Эд ердөө л идэх, хурьцах, унтах гэсэн гуравхан хүсэлдээ хөтлөгдөж амьдардаг. Сайхны тухай, аз жаргалын тухай ойлголт нь зөвхөн үүгээр хязгаарлагдана. Олсон мэдлэгээ зөвхөн өөрийн эрх ашигтаа зориулна. Яэрүүл амгалан амьдрах тухайд чмарч тогтсон ойлголт байхгүй. Эд баялаг, нэр төр олж авахын тулд үзэшгүй муухай гэмт хэргийг ч хээвнэгхэн хийж чадна. Одоогийн манай хүн амын 60 орчим хувь нь энэ тойрогт хамаарагдах төвшинд хүртлээ оюун ухааны удамшлын чадавхи нь унаж буй болотой.
Иргэн: Доод төвшнийхөө хүмүүсээс ялгаатай ньэрүүл, амгалан амьдрахыг эрмэлзэнэ. Гээд хэрхэн яаж гэдэг тухайд ямарч төсөөлөл байхгүй учраас түүнийгээ бусдад даатгаж, бүх үйлийн бурууг бусдаас эрэх сэтгэлгээний хэв маягийг дадал зуршил болгосон байдаг. Өөрөөр доод түвшнийхээ хүмүүсээс ялгагдах зүйл үгүй юм. Бусдыг аялдан дагалдах, бялдуучлах, баширлахын тухайд бараг л төрөлхийн гэмээр гойдын чадвартай. Эднээс өнөөгийн дээд удирдагчид, төрийн түшээт олон арваараа төрж гарсаар, унаж боссоор байгйй юм. Манай хүн амийн одоогоор 30%-г эзэлж байгаа байх.
Дэмч: Эдэнд оюун ухаанаа хөгжүүлэх эрмэлзлэл, түүндээ таарсан тодорхой ойлголт байдаг. Эрүүл амгалан амьдрах, аливаа юмс үзэгдлийн утга учир, зүй тогтлыг олох гэсэн эрэл хайгуулыг байнга хийдэг боловч олж авсан мэдлэгээ байнга хэрэгжүүлж чаддаггүй. Нэг өдөр бясалгах мөртлөө нөгөө өдөр нь уурлаж хэлэгнэдэг. Төрөлхөөсөө гоод содон авьяастай байх боловч авьяас чадвараа хөгжүүлэхэд шаардагдах жам ёсны сахилгахариуцлагыг сахиж үл чадна. Гэвч бодитой хариуцлагыг нь оноон үүрүүлж чадвал өөрийн гэгээрлиын болон бусдын сайн сайхны төлөө идэвхтэй хөдөлмөрлөж, тууштай тэмцдэг. Манай хүн амын 8 орчим хувийг эзлэх байх.
Элч: Олж асан мэдлэг боловсролоо хүн төрөлхтөн хийгээд улс үндэстнийхээ тусын тулд тууштай хэрэгжүүлнэ. Тэд гэгээрлийн тодорхой төвшинд хүрж нийгмийн өмнм хүлээх үүрэг хариуцлагаа яг таг ёсчлон биелүүлэнэ. Тэдэнд хэнч гэсэн бүрэн дүүрэн итгэж байдаг. Ийм хүмүүс илтэд даруу, омог бардам зангүй учраас өнөөгийн нийгэмд өөрийнхөө үлгэр дууриал болохуйц мөн чанарыг таниулах боломж туйлын хязгаарлагдмал. Манай орны хүн амын 2 орчим хувийг л эзлэж байж мэдэх.
Ил: Ердөө л бэлгэ билгүүний чанад гарсан гэгээтнүүд. Тэд бол мөнх тэнгэрийн хүчний бошгоор төрдөг. Хүмүүсийг гэгээрүүлэх, төр нийгмийг төвхнүүлэх үйл хэргээ бүхий л амьдралынхаа туйлын зорилго болгодог. Харамсалтай нь ийм хүмүүс 1000 юм уу хагас мянган жилд нэг л төрдөг ажгуу.
Subscribe to:
Posts (Atom)