Friday, October 15, 2010

Золгох Зан Үйл буюу Цагаан Сар









Золгох зан үйл ямар утгийг агуулдаг вэ?

Золголт гэдэг нь хэлбэр зүй, үйл зүй хувьд “түших, түшилцэх” гэсэн утгыг ауулдаг. Нас залуу нь тохой доороос нь гараараа түшиж, настан нь гараа дээр тавьж түшүүлдэг. Нөгөө талаараа золголт нь сэтгэлийн солилцоо. Ард түмэн сэтгэлийн солилцоонд орж, эх үр хоёр хайрын солилцоонд ордог баярын өдөр юм. Сэтгэлийн солилцоо бол ерөөлийн солилцоо. Тан дээр хүн сэтгэлээ бэлгэдэж, ерөөлөө тавьж хүндлэл үзүүлэн ирнэ. Энэ сайхан хишиг сэтгэлийн сайхнийг  авсаныхаа төлөө тухайн хүнийг гялаалгадаг байна. “Сэтгэлийг чинь авч үлдлээ. Хэлсэн ерөөлийг чинь авч үлдлээ. Хишиг буй юм ерөөл бүхнийг чинь авсныхаа төлөө энэ жаахан сэтгэлийн юмыг чамд баръя” Гэхдээ настантайгаа хүндэтгэл үзүүлэн золгохдоо эхлээд гар хоосон, сэтгэлэээ барьж өгч золгочихоод дараа нь юмаа өгдөг. Учир нь гартаа юм барьж золгох нь сэтгэлийг нь хаачихдаг юм. Сэтгэлийн солилцоо гэдэг нь өөрөөр тайлбарлавал нас залуу нь өндөр настандаа өөрийн эрч хүчнээсээ өгч хуваалцахыг хэлдэг.

Золгох зан үйлийг хэзээ хийдэг вэ?

Золгох зан үйлийг өвс ургамал боловсорч гүйцсэн, мал тарган, цагаан идээгээр бялхасан, дуу шуутай хийморилог үеэр буюу намар хийдэг байна. Үүнийг Цагаан сар хэмээн 9 сарын 22-ны өдөр эртний Монголчууд маань цагаан идээгээ идэж, айраг нэрмэлээ ууж хөөрч, настантайгаа золгож, хөгшчүүд нь хонь малаа гаргаж баярладаг байсан байна. Тэгтэл өнөөдөр цагаан сарыг шинэ сартай хольж хутган андуурч тэмдэглэдэг болсон. Энэ бол Манжаас үүсэлтэй.  

No comments:

Post a Comment