Wednesday, October 13, 2010

Оюун ухааны 5 ангилал


Эртний Монголчууднийт хүн амаа оюун билгийн чадвар, хүний хөгжлийнх нь хувьд ИЛ, ЭЛЧ, ДЭМЧ,ИРГЭН, БООЛИНХОЙ гэсэн 5 ангилалд хувааж доод төвшний хүмүүсийг хэрхэн дээд, дээдийн дээд төвшинд хүргэх онол арга зүйг төрт ёсныхаа “Алтан ургийн бодлого” болгон туйлын идэвхтэйгээр хэрэгжүүлж байсан байна. Үүнийг одоогийн орчин цагтайгаа нийцүүлэн  нэг бүрчлэн авч үзвэл:

Боолихой:Оюун билгийн хувьд туйлийн дорой, мухар сүсэгтэнгүүд. Эд ердөө л идэх, хурьцах, унтах гэсэн гуравхан хүсэлдээ хөтлөгдөж амьдардаг. Сайхны тухай, аз жаргалын тухай ойлголт нь зөвхөн үүгээр хязгаарлагдана. Олсон мэдлэгээ зөвхөн өөрийн эрх ашигтаа зориулна. Яэрүүл амгалан амьдрах тухайд чмарч тогтсон ойлголт байхгүй. Эд баялаг, нэр төр олж авахын тулд үзэшгүй муухай гэмт хэргийг ч хээвнэгхэн  хийж чадна. Одоогийн манай хүн амын 60 орчим хувь нь энэ тойрогт хамаарагдах төвшинд хүртлээ оюун ухааны удамшлын чадавхи нь унаж буй болотой.

Иргэн: Доод төвшнийхөө хүмүүсээс ялгаатай ньэрүүл, амгалан амьдрахыг эрмэлзэнэ. Гээд хэрхэн яаж гэдэг тухайд ямарч төсөөлөл байхгүй учраас түүнийгээ бусдад даатгаж, бүх үйлийн бурууг бусдаас эрэх сэтгэлгээний хэв маягийг дадал зуршил болгосон байдаг. Өөрөөр доод түвшнийхээ хүмүүсээс ялгагдах зүйл үгүй юм. Бусдыг аялдан дагалдах, бялдуучлах, баширлахын тухайд бараг л төрөлхийн гэмээр гойдын чадвартай. Эднээс өнөөгийн дээд удирдагчид, төрийн түшээт олон арваараа төрж гарсаар, унаж боссоор байгйй юм. Манай хүн амийн одоогоор 30%-г эзэлж байгаа байх.

 Дэмч: Эдэнд оюун ухаанаа хөгжүүлэх эрмэлзлэл, түүндээ таарсан тодорхой ойлголт байдаг. Эрүүл амгалан амьдрах, аливаа юмс үзэгдлийн утга учир, зүй тогтлыг олох гэсэн эрэл хайгуулыг байнга хийдэг боловч олж авсан мэдлэгээ байнга хэрэгжүүлж чаддаггүй. Нэг өдөр бясалгах мөртлөө нөгөө өдөр нь уурлаж хэлэгнэдэг. Төрөлхөөсөө гоод содон авьяастай байх боловч авьяас чадвараа хөгжүүлэхэд шаардагдах жам ёсны сахилгахариуцлагыг сахиж үл чадна. Гэвч бодитой хариуцлагыг нь оноон үүрүүлж чадвал өөрийн гэгээрлиын болон бусдын сайн сайхны төлөө идэвхтэй хөдөлмөрлөж, тууштай тэмцдэг. Манай хүн амын 8 орчим хувийг эзлэх байх.

Элч: Олж асан мэдлэг боловсролоо хүн төрөлхтөн хийгээд улс үндэстнийхээ тусын тулд тууштай хэрэгжүүлнэ. Тэд гэгээрлийн тодорхой төвшинд хүрж нийгмийн өмнм хүлээх үүрэг хариуцлагаа яг таг ёсчлон биелүүлэнэ. Тэдэнд хэнч гэсэн бүрэн дүүрэн итгэж байдаг. Ийм хүмүүс илтэд даруу, омог бардам зангүй учраас өнөөгийн нийгэмд өөрийнхөө үлгэр дууриал болохуйц мөн чанарыг таниулах боломж туйлын хязгаарлагдмал. Манай орны хүн амын 2 орчим хувийг л эзлэж байж мэдэх.

Ил: Ердөө л бэлгэ билгүүний чанад гарсан гэгээтнүүд. Тэд бол мөнх тэнгэрийн хүчний бошгоор төрдөг. Хүмүүсийг гэгээрүүлэх, төр нийгмийг төвхнүүлэх үйл хэргээ бүхий л амьдралынхаа туйлын зорилго болгодог. Харамсалтай нь ийм хүмүүс 1000 юм уу хагас мянган жилд нэг л төрдөг ажгуу.

    No comments:

    Post a Comment