Шинийн нэгний өглөө. Энэ бол сар шинээр эхэлж газар ертөнцдөө гийж, сар шинэ эрч хүчээр, биднийг ивээх өдрийн өглөө юм. Энэ хаврын баяраар цаг хугацааны хэмжээс шинэчлэгдэж, өөрчлөгддөг. Үүн дээр тулгуурлан дараа оныг энэхүү бэлгэдлээр харж шинжэж байдаг сайхан ёс заншил бидэнд байжээ.
Шинэ сар эхэлсэн өдрөөс эхлээд хүн эрчим хүчийг бага багаар хурааж эхэлдэг. Учир нь энэ өдөр буйгаль огторгуйгаас, дэлхийн хөрснөөс буюу цөмөөс гэсэн гурван энергийн огтолцол хүн буйгалаа сэргээж байдаг. Хүн, буйгаль сэргээд, хүн бүр өөртөө өөрийн гэсэн шинэ эрчим хүчийг битүүлэх шөнийн ёсонгоор авсан байдаг.
Бидний өвөг дээдэс маань энэ сайхан сар шинийн үеэр золголт хийдэггүй байжээ. Үүнийхээ оронд шинийн гурваныг хүртэл гал зулаа таслалгүй, бие сэтгэлээ бохирдуулалгүй, айлаар хэсэлгүй эрчим хүчээ гэртээ хурааж авдаг байжээ. Энэ өдрүүдээр айл хэсэж золгох нь өөрт ирсэн эрчим хүчээ бусадтай хутган, оюун санаа, хүсэл тэмүүлэл, ирээдүйгээ бусармагтуулж байгаа үйл юм. Энгэснээр таньд ирсэн хүч саармажина. Монгочууд энгэж л эрчим хүчээ авж, агуу хүчирхэг байсан нь үүнтэй хобоотой. Гэвч Манжууд Монголчуудыг маш олон жил судалсны үндсэн дээр Монголчууд сансар огторгуйн хүч, дэлхийн буюу газар харснөөс олгогдож буй хүчийг зөв ашиглаж, ахуйдаа өнө эртнээс хэрэгжүүлж байсныг тогтоосон байна. Энгээд Манжууд энэ ёсыг цагаан сартай нэгтгэх хэрэгтэй гэж ухаараад дэлгэрэх цагийнх нь зүйлийг хураах цагт нь шингээе гээд булингартуулсан байдаг.
Нөгөө талаасаа, хавар цагт мал эцэж, ядарч, турсан байдаг бөгөөд Монголчууд малаа өсгөж, тамир оруулах гэж хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулдаг. Арай гэж хүнд цагийг туулж аварч өсгөсөн малаа өвөг дээдэс маань алж иддэг байсан боловуу? Сайн бодож тунгаавал ямарч хүн турж эцсэн малаар хоол хийж идэхгүй шүү дээ.
No comments:
Post a Comment