Энэ амьдрал, ертөнц тэр чигээрээ хайраар буй болж, хайран дээр тогтон өрнөж байдаг. Хүмүүн бид өөрсдөө ч гэсэн хайраас үүсч, бусдаар хайрлуулах гэж, бусдыг хайрлах гэж мэндэлсэн. Тэгвэл Хайр гэдэг үгийг бүтцээр нь задалж уншвал Хай Ир гэсэн утгийг гаргадаг. Өөрөөр хэлбэл хайж ол. Харин хайрла гэдэг үгийг задлавал олсон зүйлийг ил гаргахыг хэлдэг ба хайж ирээд илэрхийл гэсэн үг. Хайрлах болно гэдэг нь хайрласан юмыг бусдад хүртээхийг хэлдэг баина. Бид үргэлж л аливаа зүйлийг хайж ирж байдаг. Хайгаад олсон ч үргэлжлүүлээд хайж л байдаг. Үүнийг л хайр гээд байгаа юм. Би тэрэнд хайртай, би чамд хайртай гэж ярьдаг. Гэхдээ хайрлахад учир гэж бий. Бусдыг хайрлахын тулд эхлээд бид өөрсдийгөө нээж олж, таниж, мэдэж авах хэрэгтэй. Өөрийгөө сонсож, таниж чадсан цагт сая бид өөрсдийгөө хайрлана. Хэрэвээ сайн анзаарвал бид бусдыг илэрхийлэхдээ сайн байдаг. “Чи тийм байна, иймч байна” гэх мэт. Тэгсэн хэрнээ өөр дээр нь тулаад ирэхээр итгэл муутай болчихдог. Энэ нь өөрийгөө бүрэн таниж мэдээгүй байгааг илэрхийлж байгаа юм. Өөрийгөө хайж олоогүй байж бусдыг хайрлаж чадах уу? Тийм учраас өөртөө цаг зав гаргаж өөрийгөө хайж ол. Тэгэж чадвал бид бусдыг хайрлаж, хайраа хүртээж чадах болно. Бас бусдыг ч гэсэн таниулж чадна.
No comments:
Post a Comment